2023.11.23
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.
Ёслолд Эрдэнэбулган сумын 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж, аймгийн удирдлагуудаас Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардан авлаа.
Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нээж, сурагчдад амжилт хүсэн, ерөөл өргөлөө.
Залуу үеийнхэнд төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.




