Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

Чиг үүрэг

1.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэлтийг дэмжин өргөжүүлж, дэд бүтэц, зам тээвэр, харилцаа холбоо, хот байгуулалтын хэтийн төлөвийг хамтран хэрэгжүүлж, байгаль орчин түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ажиллагааг бодлогоор зохицуулж, хүнс, хөдөө аж ахуй, малын эрүүл мэнд, үржил селекц, үйлдвэр угсааг сайжруулах газар тариаланг нэмэгдүүлэх, Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийг үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлогыг төлөвлөн хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангуулна.
2. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Архангай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллахад чиглэгдэнэ.
3. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Зам тээврийн сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, аймгийн Засаг даргын хооронд жил бүр байгуулсан гэрээний хэрэгжилтийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, биелэлтийг хагас бүтэн жилээр гаргаж Засаг даргад танилцуулан холбогдох дээд байгууллагад хүргүүлнэ.
4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.
5. Аймгийн Засаг даргын зүгээс үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэлтийг дэмжин өргөжүүлж, дэд бүтэц, зам тээвэр, харилцаа холбоо, хот байгуулалтын хэтийн төлвийг тодорхойлж, байгаль орчин түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ажиллагааг бодлогоор зохицуулж, хүнс, хөдөө аж ахуй, малын эрүүл мэнд, үржил селекц, үйлдвэр угсааг сайжруулах газар тариаланг нэмэгдүүлэх, Өрхийн аж ахуй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийг үр ашгийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр гарах бодлого, шийдвэр, захирамж, аймгийн Засаг даргын тамгын газрын даргын зүгээс тухайн салбартай холбогдон гарах шийдвэрийн төслийг боловсруулж, хэрэгжилтийг хангах, холбогдох хэлтэс агентлагийг мэргэжил арга зүйгээр удирдан чиглүүлж хамтран ажиллана.
6. Аймгийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аймгийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, Байгаль орчин, аялал жуулчлал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах хууль түүнд нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэртэй уялдуулан цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана.
7. Аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах хэрэгжилтийг зохион байгуулах тулгамдаж байгаа асуудлыг судлан хэрэгжүүлэх талаар бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлнэ.
8. Иргэдэд төрийн хууль тогтоомж, үйлчилгээг шуурхай хүргэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа мэдээ, мэдээллийн ажлыг тухай бүр холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
9. Засгийн газар, яам, дээд шатны байгууллага болон сум, хэлтэс, газруудаас ирүүлсэн албан бичиг, иргэдээс ирүүлсэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
10. Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс нь сумдын Засаг даргын тамгын газар, эрхэлсэн асуудлын хүрээний хэлтэс албадаас шаардлагатай мэдээ тайлан, судалгааг хугацаанд нь гаргуулан нэгтгэх, тайлагнах ажлыг хариуцан зохион байгуулна.
11. Орон нутагт зохион байгуулагдах цаг үеийн ажил, хурал, зөвлөлгөөн, сургалт семинарт зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
12.  Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, авч хэрэгжүүлсэн ажлын талаар шаардлагатай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, иргэдэд зөв мэдээлэл өгөх, сурталчлах үйл ажиллагааны талаар улс, аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх ажлыг гүйцэтгэнэ.
13. Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс нь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын даргаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хэрэгжүүлнэ.

БҮТЭЦ

Овог нэрАлбан тушаалАлбаны утасӨрөөний дугаар
1А.БатболдХэлтсийн дарга 207
2Л.ОюунбаярХүнс, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн7033-2074224
3Д.ОюунжаргалБайгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн224
4С.ДархижавХөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн224
5Б.МөнхбатДэд бүтэц хариуцсан мэргэжилтэн224