УСАН ЗАМ ТЭЭВРИЙН ХӨВӨЛТИЙН УЛИРЛЫГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОГСООЛОО.

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар тус аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байхаар тогтоосон. Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж,…

Үргэлжлүүлэх

ШИНЖЛЭХ УХААН ИННОВАЦЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Архангай-100 Боловсролын хөгжил” форумыг зохион байгуулж, форумд оролцогчдын санал хүсэлтийн дагуу “Багшийн хөгжил, судалгаа арга зүйн төв”-ийн барилгыг “Архангай аймгийн Шинжлэх ухаан, инновацын төв” болгон, орон нутгийн хөгжлийн сангаас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан. Энэхүү төвийн нээлт өнөөдөр болж, багш сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах, сургалт арга…

Үргэлжлүүлэх

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 3-Р СУРГУУЛИЙН 50 ЖИЛИЙН ОЙ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургууль үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой эдгээр өдрүүдэд болж байна. Ойн нээлтийн үеэр тус сургуулийг Монгол Улсын Гавьяат багш Сандагийн Лхамжавын нэрэмжит сургууль болгон зарлалаа. Түүхт ойгоо тэмдэглэж буй үе үеийн багш нар, ажилчид, төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргэе.

Үргэлжлүүлэх

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН СЭДВЭЭР БҮТЭЭГДСЭН “НАЙЗ БАЙЯ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт сэдвээр бүтээгдсэн “Найз байя” хүүхдийн жүжгийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгээр Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдийн хүртээл болголоо. Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тоглогдохоор төлөвлөгдсөн…

Үргэлжлүүлэх

ЦЭЦЭРЛЭГ ХОТЫН ЦЭВЭР УСНЫ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар Цэцэрлэг хотод 24/7 буюу өдөр, шөнө тасралтгүй цэвэршүүлсэн усаар үйлчлэх хүчин чадалтай автохудаг буюу цэвэр усны төв байгуулагдсан. Цэвэр усны төв өнөөдөр нээлтээ хийж, иргэдэд үйлчилж эхэллээ. Эрдэнэбулганчууд төдийгүй баруун аймаг руу зорчигчид, гадаад дотоодын аялагчдыг цэвэр усаар хангах бүрэн боломжтой болж байна. Иргэд тус цэвэр усны төвөөр үйлчлүүлэхдээ 40-ийн…

Үргэлжлүүлэх

МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМ АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЛОО

Архангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн Танхим, ЗДТГ, Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн  форумыг анх удаа Архангай аймагт зохион байгууллаа. Тус уулзалтад Чех улсын аялал жуулчлалын үйлчилгээ, цогц цахим тийз захиалгын үйлчилгээ, барилгын зураг төсөл, хот төлөвлөлт, нисэх буудлын удирдлагын систем, нисэх буудлын цогц замын гэрэлтүүлэг, эм зүй, тээвэр зуучлал, агуулахын үйлчилгээ,…

Үргэлжлүүлэх

Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 1.6 дахь хэсэгт зааснаар олон нийтэд мэдээллэж байна.

Хайрхан сумын Засаг дарга Лхамхүүгийн Чойжжанцан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтаар тогтоогдсон тул албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сарын 20 хувиар бууруулах…

Үргэлжлүүлэх