Цахимд хэвшье-Digital First

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/22 дугаар тушаалын дагуу 21 аймагт ’’Цахим аймаг’’ бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд аймаг, орон нутагт бодлогын дэмжлэг үзүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, дотоодын мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжүүлж байгаа программ хангамж, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зэрэг ажлын хүрээнд ’’Цахимд хэвшье-Digital First’’…

Үргэлжлүүлэх

АРХАНГАЙН БӨХЧҮҮД 650.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ

Архангай аймгийн хэмжээнд цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа ажиллаж, амьдардаг бөхчүүдээс аймгийн Онцгой комисст 650.0 мянган төгрөгийн хандив өглөө. Хаваржилт хүндэрсэн энэ үед хандив өргөсөн аймагтаа ажиллаж, амьдарч буй нийт бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье.

Үргэлжлүүлэх

19 СУМЫН 7261КМ ЦАСАНД БООГДСОН ЗАМ, ДАВААГ НЭЭВ

Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шуурхай хурал болж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар/2024.02.28/ аймгийн хэмжээнд нийт 187.990 толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Цахир, Эрдэнэмандал,…

Үргэлжлүүлэх