“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО
2023.11.23 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо. Ёслолд Эрдэнэбулган сумын 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж, аймгийн удирдлагуудаас Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардан авлаа. Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид…