Ангилал: Хүнс, хөдөө аж ахуй
ЗАРЛАЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд нийлүүлэгдэх Буган халиун /алатау/ үүлдрийн үхрийг 5 жилийн түрээсийн гэрээгээр ашиглаж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх аж ахуйн нэгжийн материалыг аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/312 дугаар захирамжийн хавсралтын дагуу аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээн авна.
Холбоо барих утасны дугаар: Хөдөө аж ахуйн хариуцсан мэргэжилтэн С.Дархижав 99960970 Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2024.06.27
ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2023.11.23 Төвшрүүлэх сумын ИТХ, ЗДТГ-аас сумынхаа малчид, тариаланчдыг хамруулан “Хөдөө аж ахуйн сэргэлт-Төвшрүүлэх суманд” сэдэвт малчид, тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцогчдод Газар тариалангийн бодлого, цаашдын зорилт, Мал аж ахуйн салбарын бодлого, тулгамдсан асуудал, гарц шийдэл, Эрүүл мал- Эрүүл хүнс, Газрын харилцаа- цахим шилжилт, Нийгмийн даатгалын шинэчлэл, Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан…