Ангилал: Мэдээ, мэдээлэл
“АВАРГЫН ГАРАА” ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн нь: 13-14 нас /2010-2011он/, 15-16 нас /2008-2009он/ 17-18 нас /2006-2007он/ гэсэн насны ангилалаар явагдана. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь ирээдүйн хүчтэн, аваргуудыг төрүүлэх зорилготой юм.
АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН
2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ХУРАЛ БОЛЛОО Аймгийн онцгой комиссын хурал болж, 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, гамшиг, зудын нөхцөлд ажилласан ААН, байгууллагуудыг алдаршууллаа. Аюулт үзэгдэл, ослын үед нийгмийн хариуцлагын хүрээнд хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн ЛМДШ ХХК, Ашид бэхи ХХК, Идэрживаа ХХК, Цагаансүмбэр ХХК, Эсгэл ХХК, Газрын гагнаас ХХК, Тамир таун…
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 92%-ийн ирцтэй хуралдаж, 10-н асуудлыг хэлэлцэн батлав. Аймгийн Засаг даргын зүгээс: – Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай – Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай – Архангай аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай – 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө,…
2024 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Архангай аймагт 2024 оны 4-р улиралд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 131 иргэн бүртгүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд шалгалтыг 6 ээлжээр зохион байгууллаа. Бүртгүүлсэн 131 иргэнээс 108 иргэн шалгалтад орж, ирц 82,4 хувь, оролцсон иргэдийн 42,5 хувь буюу 46 иргэн ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа.