“АВАРГЫН ГАРАА” ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн нь: 13-14 нас /2010-2011он/, 15-16 нас /2008-2009он/ 17-18 нас /2006-2007он/ гэсэн насны ангилалаар явагдана. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь ирээдүйн хүчтэн, аваргуудыг төрүүлэх зорилготой юм.

Үргэлжлүүлэх

АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН

2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ХУРАЛ БОЛЛОО Аймгийн онцгой комиссын хурал болж, 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, гамшиг, зудын нөхцөлд ажилласан ААН, байгууллагуудыг алдаршууллаа. Аюулт үзэгдэл, ослын үед нийгмийн хариуцлагын хүрээнд хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн ЛМДШ ХХК, Ашид бэхи ХХК, Идэрживаа ХХК, Цагаансүмбэр ХХК, Эсгэл ХХК, Газрын гагнаас ХХК, Тамир таун…

Үргэлжлүүлэх

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 92%-ийн ирцтэй хуралдаж, 10-н асуудлыг хэлэлцэн батлав. Аймгийн Засаг даргын зүгээс: – Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай – Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай – Архангай аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай – 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө,…

Үргэлжлүүлэх

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Архангай аймгийн ЗДТГ-аас Удирдлагын академитай хамтран “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, үнэлэх аргачлал” сэдэвт богино хугацааны сургалтыг энэ сарын 6,7-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, инновацын төвд зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 29 агентлагийн 50-н алба хаагч хамрагдаж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг…

Үргэлжлүүлэх

УСАН ЗАМ ТЭЭВРИЙН ХӨВӨЛТИЙН УЛИРЛЫГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОГСООЛОО.

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар тус аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байхаар тогтоосон. Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж,…

Үргэлжлүүлэх

ШИНЖЛЭХ УХААН ИННОВАЦЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Архангай-100 Боловсролын хөгжил” форумыг зохион байгуулж, форумд оролцогчдын санал хүсэлтийн дагуу “Багшийн хөгжил, судалгаа арга зүйн төв”-ийн барилгыг “Архангай аймгийн Шинжлэх ухаан, инновацын төв” болгон, орон нутгийн хөгжлийн сангаас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан. Энэхүү төвийн нээлт өнөөдөр болж, багш сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах, сургалт арга…

Үргэлжлүүлэх

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН СЭДВЭЭР БҮТЭЭГДСЭН “НАЙЗ БАЙЯ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт сэдвээр бүтээгдсэн “Найз байя” хүүхдийн жүжгийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгээр Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдийн хүртээл болголоо. Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тоглогдохоор төлөвлөгдсөн…

Үргэлжлүүлэх