Ангилал: Мэдээ, мэдээлэл
ЗУРГААН СУМАНД ШҮДНИЙ КАБИНЕТ БАЙГУУЛНА
Архангай аймгийн Засаг дарга Бямбадоогийн Цэрэннадмидын санаачилгаар зарим сумдад шүдний кабинет байгуулах ажил 2024 онд хийгдэнэ. Одоогийн байдлаар 6 сум шүдний кабинеттай бөгөөд 2024 онд шинээр 6 суманд байгуулснаар нийт 12 сум ард иргэддээ шүдний кабинетаар үйлчлэхээр байна. Сумдын иргэд шүдний эмчийн үзлэгт хамрагдахын тулд аймаг, хотыг зорьдог зардал чирэгдлийг бууруулах зорилготой юм.
ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ 3 САРЫН АЯН ЗАРЛАГДЛАА
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний аюулгүй байдал, хүнс эрүүл бол хүн эрүүл” гурван сарын аяныг 2024 оны 3 сарын 20-ноос 6 сарын 20-ныг хүртэл зарлалаа. Аяны хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын зүгээс үйлчилгээний салбарыг аялал жуулчлалын салбартай холбон, хамтран ажиллах ба аялал…
Шилдэг эмч, Шилдэг сувилагч
Аймгийн Засаг даргын нэрэмжит Шилдэг эмч,Шилдэг сувилагч”-ыг шалгаруулж нийт 100 сая төгрөгөөр шагнана
”Ажилдаа хандах хандлага” сэдэвт сургалт
Аймгийн засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын алба хаагчдад Насан туршийн суралцахуйн төвөөс ”Ажилдаа хандах хандлага” сэдвээр багш Б.Ганчимэг сургалт зохион байгуулж байна. ЗДТГ-ын зүгээс цаашид үе шаттай сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цахимд хэвшье-Digital First
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/22 дугаар тушаалын дагуу 21 аймагт ’’Цахим аймаг’’ бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд аймаг, орон нутагт бодлогын дэмжлэг үзүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, дотоодын мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжүүлж байгаа программ хангамж, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зэрэг ажлын хүрээнд ’’Цахимд хэвшье-Digital First’’…
АРХАНГАЙН БӨХЧҮҮД 650.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ
Архангай аймгийн хэмжээнд цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа ажиллаж, амьдардаг бөхчүүдээс аймгийн Онцгой комисст 650.0 мянган төгрөгийн хандив өглөө. Хаваржилт хүндэрсэн энэ үед хандив өргөсөн аймагтаа ажиллаж, амьдарч буй нийт бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье.
19 СУМЫН 7261КМ ЦАСАНД БООГДСОН ЗАМ, ДАВААГ НЭЭВ
Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шуурхай хурал болж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар/2024.02.28/ аймгийн хэмжээнд нийт 187.990 толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Цахир, Эрдэнэмандал,…
Архангай аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа
Аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд 2024 онд Архангай аймаг: Шинжлэх ухаан, инновацийн төв Хүүхдийн ордонтой болох юм. Мөн Хүүхдийн тамир зуслангийн засвар, тохижилтод 275 сая төгрөг, Эрдэнэбулган сумын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 300 сая, Камержуулалтыг нэмэгдүүлэхэд 170 сая төгрөг болон 9 суманд ЕБС, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийн…
