Архангай аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд 2024 онд Архангай аймаг:

🔥Шинжлэх ухаан, инновацийн төв

🔥Хүүхдийн ордонтой болох юм.

✅Мөн Хүүхдийн тамир зуслангийн засвар, тохижилтод 275 сая төгрөг, Эрдэнэбулган сумын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 300 сая, Камержуулалтыг нэмэгдүүлэхэд 170 сая төгрөг болон 9 суманд ЕБС, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийн их засварын ажил, 6 суманд шүдний кабинет байгуулах гэх мэт ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр боллоо