ЗАРЛАЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд нийлүүлэгдэх Сэлэнгэ үүлдрийн үхрийг 5 жилийн түрээсийн гэрээгээр ашиглах аж ахуйн нэгжийн материалыг аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/573 дугаар захирамжийн хавсралтын дагуу аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн 225 тоот өрөөнд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авна. Холбоо барих утасны дугаар: 99960970, 96110970

Үргэлжлүүлэх

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН. 2024-07-23

————- АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ ———————————————————————– Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр 55.2 хувийн төлөөлөгчдийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар 2024 оны ээлжит Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгуулах тухай болон Аялал жуулчлалын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн батлав.

Үргэлжлүүлэх

ЗАРЛАЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд нийлүүлэгдэх Буган халиун /алатау/ үүлдрийн үхрийг 5 жилийн түрээсийн гэрээгээр ашиглаж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх аж ахуйн нэгжийн материалыг аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/312 дугаар захирамжийн хавсралтын дагуу аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар: Хөдөө аж ахуйн хариуцсан мэргэжилтэн С.Дархижав 99960970 Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2024.06.27

Үргэлжлүүлэх

БУЛГАН ХАЙРХАН МИНЬ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛЛОО

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал ахиулан ДАРХАН цаазат газар болголоо. Шүтээн хайрхан минь дархлагдлаа.

Үргэлжлүүлэх

Тэрхийн цагаан нуур, Өгий нууранд усан замын тээврийн хэрэгслийн аялах чиглэл, хөвөлтийн бүс, тээврийн хэрэгслийн хөвөлтийн улирлын эхлэх дуусах хугацааг тогтоох судалгаа та доорх линк болон QR-ийг уншуулан судалгаанд хамгагдана уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfZoJ_Tu7O1gHBHxFMIH0QfQIplgSHGSF59yGfu-Lv2adCg6A/viewform?usp=sf_link

Үргэлжлүүлэх

УЛСЫН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ГЭРЭЭГЭЭР ХАМГААЛЖ БУЙ МАЛЧДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОВ.

Архангай аймгийн 9 сумын нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалж буй иргэдэд аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олголоо. Дурсгалт газрыг гэрээгээр хариуцан хамгаалагч малчдыг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.

Үргэлжлүүлэх

АРХАНГАЙ АЙМАГ ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв молекул биологийн лаборатортой болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус лаборатортой болсноор гоц халдварт өвчнийг цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлж, яаралтай, урьдчилан сэргийлэх, тархаахгүй байх зэрэг шат шатны арга хэмжээг авахад чухал ач холбогдолтой юм.

Үргэлжлүүлэх