Он: 2024
АРХАНГАЙН БӨХЧҮҮД 650.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ
Архангай аймгийн хэмжээнд цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа ажиллаж, амьдардаг бөхчүүдээс аймгийн Онцгой комисст 650.0 мянган төгрөгийн хандив өглөө. Хаваржилт хүндэрсэн энэ үед хандив өргөсөн аймагтаа ажиллаж, амьдарч буй нийт бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье.
19 СУМЫН 7261КМ ЦАСАНД БООГДСОН ЗАМ, ДАВААГ НЭЭВ
Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шуурхай хурал болж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар/2024.02.28/ аймгийн хэмжээнд нийт 187.990 толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Цахир, Эрдэнэмандал,…
