ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Архангай аймгийн ЗДТГ-аас Удирдлагын академитай хамтран “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, үнэлэх аргачлал” сэдэвт богино хугацааны сургалтыг энэ сарын 6,7-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, инновацын төвд зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 29 агентлагийн 50-н алба хаагч хамрагдаж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбоотой гарсан шинэчилсэн журмын өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга зүй, мэдлэгийг эзэмших юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн