Цэцэрлэг хотын ард иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар
5 тонны даацтай хог тээвэрлэх шахагчтай тусгай зориулалтын 2 автомашиныг “Цэцэрлэг хотын Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т,
8 тонны багтаамжтай Ундны цэвэр ус тээвэрлэх тусгай зориулалтын 1 авто машиныг “Архангайн ус суваг” ОНӨААТҮГ-т тус тус шийдвэрлэн, өнөөдөр хүлээлгэн өглөө.




