Хууль, эрхзүйн хэлтэс

Чиг үүрэг

  1. Аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд санал, дүгнэлт өгч хууль зүйд нийцүүлж гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
  3. Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг удирдан чиглүүлнэ
  4. Эрх зүйн сургалт сурталчилгааны ажилд төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн оролцоог хангах, дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах
  5. Аймгийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулж иргэд, байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Засаг даргыг төлөөлж оролцох
  6. Аймгийн Засаг даргаас шүүх, прокурор, нотариат, өмгөөлөх байгууллагуудтай харилцах харилцаанд төлөөлөх.
  7. Аймгийн  Засаг даргын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх.
  8. Аймгийн хэмжээнд нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
  9. Сумын Засаг даргын тамгын газрын дарга буюу нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлыг арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, мэргэжлийн  зөвлөгөө өгөх, шаардлагатай гарын авлага, материалаар хангах.
  10. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөгөө мэдээлэл өгөх
  11. Архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. /Аймгийн архивын тасаг Хууль, эрх зүйн хэлтсийн бүрэлдэхүүнд байгаа нөхцөлд/
  12. Төрийн архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, тоо бүртгэл, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, иргэд байгууллагад лавлагаа мэдээллээр үйлчлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах
  13.  Албан хэрэг хөтлөлтийн талаар хууль тогтоомж дүрэм журам зааврын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хангуулах, төрийн болон төрийн өмчит аж, ахуйн нэгж байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,  үйл ажиллагаанд хяналт тавих

БҮТЭЦ

Овог нэрАлбан тушаалАлбаны утасӨрөөний дугаар
1Б.НаранчимэгХэлтсийн дарга 217
2Б.ПүрэвдавууЭрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн7033-2705204
3Г. АлтанчимэгХууль тогтоомжийн системчлэл, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн
4Т.ГантуяаАрхивын тасгийн дарга7033-3316 
5Ш.ЗулбаярСан хөмрөгч  
6Д.МягмаржавЛавлагааны архивч  
7М.ЦэцэгсайханАрхивч-операторч