Чиг үүрэг
- Салбарын талаархи бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөгүйгээр зохион байгуулах;
- Эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэрэг-техникийн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээ авах;
- Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах арга хэмжээг орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих оперативын бэлтгэлийн явц, төлөвлөлт, биелэлтэд дүгнэлт хийж боловсронгуй болгох, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
- Орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллага, Засаг дарга болон ЗДТГ-ын даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг дарга болон ЗДТГ-ын даргад мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
- Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
- Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;
- Цэргийн бэлтгэл үүрэгтэн давтан сургах, цэргийн дүйцүүлэх албатай холбогдсон зардлын нэгдсэн тооцоог гаргаж, орон нутгийн төсөвт тусгуулахаар аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын даргад уламжлах;
- Аймгийн дайчилгааны төлөвлөгөөтэй холбогдолтой баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн нууцлалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
БҮТЭЦ
№ | Овог нэр | Албан тушаал | Албаны утас | Өрөөний дугаар |
1 | Ж.Ганбаатар (хурандаа) | Цэргийн штабын дарга | 7033-2073 | 211 |
2 | Б.Бат-Эрдэнэ (хошууч) | Тоо бүртгэлийн ахлах офицер | 7033-2008 | 214 |
3 | Ш.Эрдэнэхүү (хошууч) | Орон нутгийн хамгаалалт, бэлтгэл, сургалтын офицер | 214 | |
4 | Ж.Эрболд (ахмад) | Дайчилгааны офицер | 214 |