Чиг үүрэг
- Аймгийн урт болон дунд хугацааны болон жилийн хөгжлийн төлөвлөгөөнд санал өгөх, жил бүрийн төсвийн төсөл боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийнэ.
- Санхүү, төсөв, төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг зохион байгуулж төсвийн зарцуулалтанд хяналт тавьж тайлагнана.
- Аж ахуйн нэгж , төсөвт байгууллагуудын тайлан тэнцлийг хянаж хүлээн авч аймгийн нэгдсэн тайлан гаргаж холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Орон нутгийн эдийн засаг санхүү, төсөв, төрийн сангийн бодлого, зохицуулалт, мэргэжлийн арга зүйгээр хангана.
- Сар, улирлын төсвийн хуваарийн дагуу санхүүжилтийг төрийн сангийн дансаар дамжуулан санхүүжүүлнэ.
- Аймгийн татварын орлогын бааз суурийг бэхжүүлэх, хамрах хүрээг өргөтгөх, эдийн засгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн судалгаа, санал дүгнэлт гаргана.
- Татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохицуулан зохион байгуулна.
- Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын анхан шатны болон нятлан бодох, төрийн сангийн бүртгэлийг хөтлүүлж, мэргэжил арга удирдлагаар хангана.
- Төлбөр тооцоог төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан гүйцэтгэж, үйлчлүүлэгч нарт банк, санхүүгийн хосолсон үйлчилгээ үзүүлнэ.
- Санхүү, бүртгэл тооцооны ажилтан нарыг сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангаж, ил тод байдлаар ажиллана.
- Санхүү, төсвийн асуудлаар ААН, төсөвт байгууллага, иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хянан үзэж судалж шийдвэрлэнэ.
- Орон нутгийн санхүү, эдийн засаг, төсөв, төрийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж санхүү, эдийн засгийн чиглэлээр үнэлэлт дүгнэлт өгөх, явц үр дүнд хяналт шинжилгээ хийж, бодлогын удирдамжаар хангана.
- Аймгийн Аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, бусад агентлагуудтай ажлаа уялдуулан зохицуулж ажиллана.
- Хууль тогтоомжид заасан бусад чиг уүргийг гүйцэтгэнэ.
БҮТЭЦ
№ | Овог нэр | Албан тушаал | Албаны утас | Өрөөний дугаар |
1 | Ж.Мөнхбат | Хэлтсийн дарга | 7033-3320 | 212 |
2 | Ц.Батцэцэг | Төсвийн ерөнхий нягтлан бодогч | 7033-3314 | 101 |
3 | С.Хуулай | Нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн | 7033-3311 | 213 |
4 | М.Мөнхжаргал | Төсвийн орлого хариуцсан ахлах мэргэжилтэн | 7033-2431 | 107 |
5 | Б.Эрдэнэжаргал | Төсвийн зарлага хариуцсан мэргэжилтэн | ||
6 | Д.Цэнд-Очир | Төлбөр тооцооны мэргэжилтэн | 102 |