Дашнямын Алтангэрэл нь 1973 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн.
БОЛОВСРОЛ:
- 1991 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн сургууль,
- 1998 онд Монгол Улсын Их Сургуулийг химич-химийн багш мэргэжлээр,
- 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг химийн ухааны магистраар,
- 2007 онд Удирдлагын Академийг Нутгийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
- 2017 онд Боловсролын Удирдлагын Доктор (Ph.D)-ын зэргийг хамгаалсан.
АЖЛЫН ТУРШЛАГА
- Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуульд хими-биологийн багш,
- Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуулийн захирал,
- Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын Байгалийн ухааны сургалт хариуцсан арга зүйч, ахлах мэргэжилтэн
- Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга
- Архангай аймгийн Боловсрол, газрын Хими-биологийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн
- БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнд Багшийн хөгжлийн судалгааны секторын эрхлэгч
- БШУЯ-ны Боловсролын хүрээлэнд сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрхлэгч
- Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт байгалийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн захирал
- Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга
- Архангай аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын Сургалт, арга зүйн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.