Чиг үүрэг
1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн бүрийг эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, түүний хэрэгжилтийг зохион байгуулахад чиглэгдэнэ.
2. Эрүүл мэндийн, Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Соёлын сайд нарын аймгийн Засаг даргатай хамтран ажиллахаар байгуулсан гэрээний чиг үүргийг хяналтанд авч хэрэгжилтийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, биелэлтийг хагас бүтэн жилээр гарган, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэж, Засаг даргад танилцуулан холбогдох сайдад хүргүүлнэ.
3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, УИХ-ын байнгын хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг хяналтанд авч хэрэгжилтийг зохион байгуулан, тайланг хагас, бүтэн жилээр гарган Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлнэ.
4. Архангай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөнд нийгмийн салбарын зорилго, зорилт, арга хэмжээг тусган, хэрэгжилтийг хангана.
5. Жил бүр аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга болон агентлагуудын дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд нийгмийн салбарын зорилго, зорилт, арга хэмжээг тусгуулан, хэрэгжилтэд нь хяналт тавьж, биелэлтийн тайлан, үр дүнг хагас, бүтэн жилээр тооцон, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлнэ.
6.Хэлтстийн харьяа агентлагуудын үйл ажиллагааны хагас, бүтэн жилийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлнэ.
7. Аймгийн Засаг даргын зүгээс хүн амын хөгжлийг хангах чиглэлээр гарах бодлого, шийдвэр, захирамж, тамгын газрын даргын зүгээс тухайн салбартай холбогдон гарах шийдвэрийн төслийг боловсруулж, хэрэгжилтийг хангах, холбогдох газар, хэлтсийг мэргэжил арга зүйгээр удирдан чиглүүлж, хамтран ажиллана.
8. Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аймгийн нийгмийн бодлогын салбарт баримтлах бодлого чиглэлээр тухай бүр хуулийн хүрээнд цаг үеэ олсон, үнэн бодит зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана.
9. Нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг судлан, хэрэгжүүлэх талаар бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.
10. Иргэдэд төрийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд чиглэсэн мэдээ, мэдээллийн ажлыг тогтмолжуулж холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
11. Засгийн газар, яам, дээд шатны байгууллага болон сум, агентлаг, хэлтэс, газруудаас ирүүлсэн албан бичиг, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд судлан шийдвэрлэнэ.
12. Хэлтэс нь сумдын Засаг даргын тамгын газар, харьяа агентлагаас шаардлагатай мэдээ тайлан, судалгааг хугацаанд нь гаргуулж, холбогдох үйл ажиллагаанд ашиглана.
13. Монгол Улсын хууль, тогтоомж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад холбогдох бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх талаар сумдын Засаг даргын тамгын газар, харьяа агентлагт зөвлөн туслах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах албан даалгавар, зөвлөмж, ажлын чиглэл батлуулан, үр дүнг тооцож ажиллана.
14. Орон нутагт зохион байгуулах цаг үеийн ажил, хурал, зөвлөгөөн, сургалт семинарыг удирдан зохион байгуулна.
15. Нийгмийн салбарын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд мэдээллэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
16. Хэлтэс нь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын даргаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хэрэгжүүлнэ.
БҮТЭЦ
№ | Овог нэр | Албан тушаал | Албаны утас | Өрөөний дугаар |
1 | И.Амартүвшин | Хэлтсийн дарга | 70333228 | 205 |
2 | Б.Билэгт | Боловсрол, соёл, спорт хариуцсан ахлах мэргэжилтэн | 223 | |
3 | Д.Эрдэнэцэцэг | Хөдөлмөр эрхлэлт, хүүхэд, залуучууд, нийгмийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн | 206 | |
4 | Г.Эрдэнэчимэг | Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн | 206 |