Архангай аймгийн “Төрийн захиргааны албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөн” эхэллээ.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн танилцуулга, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, түүний Үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн сургалт хөгжлийн хөтөлбөр зэрэг илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдаж байна.
Илтгэлийг Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, Ч.Эрдэнэчимэг, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын шинжээч Д.Сугар нар танилцууллаа.