ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ 3 САРЫН АЯН ЗАРЛАГДЛАА

✅УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний аюулгүй байдал, хүнс эрүүл бол хүн эрүүл” гурван сарын аяныг 2024 оны 3 сарын 20-ноос 6 сарын 20-ныг хүртэл зарлалаа.

✅Аяны хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

✅Аймгийн Засаг даргын зүгээс үйлчилгээний салбарыг аялал жуулчлалын салбартай холбон, хамтран ажиллах ба аялал жуулчлалын хугацааг уртасгаж, бизнес эрхлэгчдийг боломжит бүхий л боломжоор нь хангах нь орон нутгийн бодлого юм. ✅✅✅

☝Харин хүнсний болоод бусад худалдаа үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах, чанартай, эрүүл хүнсээр хангах, үйлчилгээний соёл, харилцаа хандлагадаа анхаарах хэрэгтэйг гэдгийг онцоллоо.

✅Архангай аймгийн хэмжээнд 500 гаруй дэлгүүр, 240 гаруй хоол, үйлчилгээний газар, 50 гаруй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, цех байдаг байна.

✅Эдгээр хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд худалдааны салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, ерөнхий шаардлага, стандартын нэмэлт өөрчлөлт, хаяг шошгын шинэчлэл, тавигдах шаардлага, ая тухтай дэлгүүрийн стандартын хөгжүүлэлт, онцлог, худалдагчийн стандарт, дотоод хяналтыг хэрэгжүүлэх зэрэг 11 сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.