УЛСЫН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ГЭРЭЭГЭЭР ХАМГААЛЖ БУЙ МАЛЧДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОВ.

Архангай аймгийн 9 сумын нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалж буй иргэдэд аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олголоо. Дурсгалт газрыг гэрээгээр хариуцан хамгаалагч малчдыг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.

Үргэлжлүүлэх

АРХАНГАЙ АЙМАГ ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв молекул биологийн лаборатортой болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус лаборатортой болсноор гоц халдварт өвчнийг цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлж, яаралтай, урьдчилан сэргийлэх, тархаахгүй байх зэрэг шат шатны арга хэмжээг авахад чухал ач холбогдолтой юм.

Үргэлжлүүлэх

“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн ЗДТГ-аас Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референттэй хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт өглөөний уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтын зорилго: Архангай аймгийн хүний эрхийн төлөв байдал /хүүхдийн сурч боловсрох эрх, дотуур байр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, хүртээмжийн орчин, цахим орчин дахь хүний эрхийн нөхцөл…

Үргэлжлүүлэх

Төрийн захиргааны албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр “Аймгийн шилдэг төрийн албан хаагч”-дыг шалгарууллаа.

Энэ удаад Эрдэнэмандал сумын ЗДТГ-ын дарга З.Батмөнх, Өндөр-Улаан сумын ЗДТГ-ын дарга С.Вандандулам, Аймгийн Татварын газрын Захиргаа, хуулийн тасгийн дарга Б.Алтанцэцэг, Хашаат сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Д.Болдбаатар, БШУГ-ын төсөв санхүүгийн мэргэжилтэн С.Алтай, Жаргалант сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн Г.Баярбямба, Аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Отгонцэцэг, ХГБХХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Хажидмаа, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны…

Үргэлжлүүлэх

Төрийн захиргааны албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөн

Архангай аймгийн “Төрийн захиргааны албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөн” эхэллээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн танилцуулга, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, түүний Үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн сургалт хөгжлийн хөтөлбөр зэрэг илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдаж байна. Илтгэлийг Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, Ч.Эрдэнэчимэг, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс орон…

Үргэлжлүүлэх

ТАРЬЦ, СУУЛГАЦ 2024 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Хаврын мод тарилтад зориулж иргэдэд зориулсан төрөл бүрийн мод, бут, сөөгний тарьц, суулгац, жимс жимсгэний мод болон хүнсний ногооны үр, үрсэлгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үргэлжлүүлэх

ТАМИРЫН ГОЛЫН ЭРЭГТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар Урд тамирын голын эрэг дагуух 4 га талбайд ойн зурвас байгуулах аяныг зарлаж, бүх нийтээр мод тарих аяныг өнөөдөр эхлүүллээ. Ойн зурвас байгуулах аянд 105 байгууллагын 2733 гаруй хүн 4100 ширхэг улиасыг өнөөдрийн байдлаар тарьсан байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах…

Үргэлжлүүлэх

2024 оны “Аймгийн орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 34 хөтөлбөр, төсөл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ…

2024 онд “Аймгийн орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр нийт 7,7 тэрбум төгрөгийн 34 төсөл, арга хэмжээ, 3,9 тэрбум төгрөгөөр 14 их засварын ажил, аймгийн авто замын сангийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын авто замын засвар, арчлалт, тохижилтын ажил болон Хайрхан сумын модон гүүрийн засварыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Үргэлжлүүлэх

Улсын төсвийн 306,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна…

Архангай аймагт 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 306,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 48 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд, үүнээс 105,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үргэлжлүүлэх

РАДИО ДОЛГИОН АШИГЛАГЧ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД

Аялал жуулчлал, ресторан, уул уурхай, барилгын аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж буй радио холбооны тоног төхөөрөмжөө Харилцаа Холбооны Зохицуулах хороонд бүртгүүлэн радио давтамж ашиглах эрхийн бичиг авч ашиглана уу.

Үргэлжлүүлэх