19 СУМЫН 7261КМ ЦАСАНД БООГДСОН ЗАМ, ДАВААГ НЭЭВ

✅Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шуурхай хурал болж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

✅Өнөөдрийн байдлаар/2024.02.28/ аймгийн хэмжээнд нийт 187.990 толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Цахир, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Цэнхэр сумдад хамгийн өндөр хорогдолтой байна. 19 сумын 7261км хаагдсан зам, давааг нээн 274 тн тэжээлийг сумдад хүргээд байна.

✅Зам давааг нээж, сумдад тэжээл хүргэхэд 65 алба хаагч, 18 техник хэрэгсэл ажилласан ба эдгээр автомашинуудын эвдрэл гэмтэл, сумдын ЗДТГ, ЭМТ-ийн автомашины засварын зардлыг өнөөдрийн шуурхай хурлаар шийдвэрлэлээ.

✅Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 790тн тэжээлийг үнэгүй болон хямдралтай үнээр сумдад хуваарилсан байна