ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023.11.23

✅Төвшрүүлэх сумын ИТХ, ЗДТГ-аас сумынхаа малчид, тариаланчдыг хамруулан “Хөдөө аж ахуйн сэргэлт-Төвшрүүлэх суманд” сэдэвт малчид, тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.

✅Зөвлөгөөнд оролцогчдод Газар тариалангийн бодлого, цаашдын зорилт, Мал аж ахуйн салбарын бодлого, тулгамдсан асуудал, гарц шийдэл, Эрүүл мал- Эрүүл хүнс, Газрын харилцаа- цахим шилжилт, Нийгмийн даатгалын шинэчлэл, Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар аймгийн ХХААГ, МЭГ, ГХБХБГ, НД-ын хэлтсийн удирдлагууд мэдээлэл өглөө.

✅Мөн газар тариалангийн сэргэлтийн сайн туршлага, мал маллагааны арга туршлага, малын эмийн зохистой хэрэглээ зэргийг ярилцаж, малчид тариаланчдын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийн талаар зөвлөгөөнд оролцогчдоос уриалга гаргах юм.