“Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөн Архангай аймагт болов

42319623_1075090599325503_5157410537356656640_n (1) ХХХЗ-ноос “Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөнийг 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр үүрэн холбоо, суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, холбоо мэдээлэл технологийн сургуулийн профессор багш нар харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хууль тогтоомж түүний хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, салбарын судалгаа шинжилгээний дүн, тайлан мэдээ, харилцаа холбооны салбарын шинэ техник технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон интернетэд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж гаргав. Энэхүү зөвлөгөөнд үүрэн болон суурин холбоо, интернет, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Завхан, Төв аймаг дахь харилцоо холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцсон юм.

“Архангай түншлэл 2018″ үзэсгэлэн худалдаа эхэллээ

42178394_1074384402729456_2362118492519399424_n Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, ХОХБХ-ийн дарга П.Энхтайван, ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нар оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд одоогийн байдлаар 130 орчим бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд цагаан идээ, хүнсний ногоо, дээл, гутал, эсгий урлал гэх мэтчилэн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав

42151257_1065043063650887_3375919460878647296_o Архангай аймагт 2018 онд ард иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын болон дэд бүтцийн нэлээдгүй олон бүтээн байгуулалт хийгдэхээр төсөвлөгдсөн, энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулалт хийгдэж буй ажлуудын явц нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцлаа. Эхний ээлжинд Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийн барилгын явцтай танилцаж хэд хэдэн давхруудад ямар үйл ажиллагаа явуулах, халаалтын асуудлыг театрын халаалттай нэгтгэж ахин бүтээн байгуулалт хийгдэхэд энэ халаалтаас хангах хэмжээний хүчин чадалтай уурын зуухыг барихаар шийдвэрлэлээ. Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийг 11 сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар болсон юм. Дараагийн бүтээн байгуулалт бол Архангай аймагт Бөх цогцолборыг бий болгох Бөх билэгт ийн саадыг засварлаж шинээр тохижуулах ажилтай танилцлаа. Архангай аймаг бол бөхийн өлгий нутаг үүний хүрээнд улсын цолтой бөхчүүдийг алдаршуулах залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх талбай мөн хүүхдийн тоглоомын талбайг дараа жилд нэмж барихаар төлөвлөж байна. Бөх цогцолборын хувьд энэ долоо хоногт ашиглалтад орохоор ажлын явц 90%-тай явагдаж байна. Мөн Эрдэнэбулган сумын 80 өрх био нойлтой болгох ажилтай танилцлаа. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Цэцэрлэг хотод био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж суурилуулах ажлыг 2018 оны 8-р сарын 01-нээс эхлүүлсэн. Уг ажлыг “Ар Ус Ундарга” ТӨХК хариуцан хийж байгаа бөгөөд эхний ээлжид 80 айлыг сонгон суурилуулалтын ажил үргэлжилж байна. Үүний дараагаар хөгжимт драмын театрын барилгын ажилтай танилцлаа. Театрын барилга 2019 оны 12сарын 30нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд 10 сарын сүүл гэхэд бүтэн гадна талаа хийж цонхоо суулгах, дээвэр таазаа хийх юм. Мөн 7р багийг Спорт сургуультай холбосон замын ажил хийгдэж дууссан. Энэ ажлын гүйцэтгэлийн чанартай танилцаж Эрдэнэбулган сумтай хамтран гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Архангай аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа Бохир усны цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 40%-ийн ажлын гүйцэтгэлтэй явагдаж байна. 2019 оны эцэс гэхэд бүрэн хийгдэж дуусах төлөвлөгөөтэй явагдаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цэцэрлэг хотын төв зам дагуух гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Эдгээр ажлууд нь цэцэрлэг хотын ард иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бүтээн байгуулалтууд юм.

Ихтамир суманд хатуу хучилттай зам баригдаж байна

41991936_1072664859568077_4765705628721086464_o Архангай аймгийн Ихтамир суманд улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай зам баригдаж байна. Тус зам нь мянганы замаас сумын төв орох хүртэл нийт 1,7 км зам бөгөөд энэ онд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг, ирэх 2019 онд үлдсэн 500 сая төгрөгийг гүйцэтгэгч компаньд шилжүүлэх юм байна. Тус замыг ирэх 10-р сарын 20-нд хүлээлгэж өгөх юм байна.

Төрийн албан хаагчид тангараг өргөв

41462134_1068931683274728_8996311937847394304_o Өнөөдөр 16 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг өргөв. Эдгээр залууст аймгийн ЗДТГ-ын ахмадын зөвлөлийн дарга Л.Чадраал төрийн албанд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав.

Хангайн бүсийн сургалт мэдээллийн төвийн барилгыг хүлээн авав

41427727_1068374646663765_3634807496637415424_o “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 700 саятөгрөгийн санхүүжилтээр баригдсан Хангайн бүсийн сургалт мэдээллийн төвийн барилгыг өнөөдөр Хангайн бүс, Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. Тус барилгыг Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн хүрээнд бариулжээ. Хангайн бүсийн сургалт мэдээллийн төв баригдсанаар Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэн, цогц байдлаар бэхжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой  амьжиргааг  дэмжих ажлууд улам ахицтай байна гэдгийг бодлогын түвшний хүмүүс онцлон хэлж байв. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Кристиан Гласс, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга ноён Х.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга ноён Ц.Мөнхнасан, Германы сэргээн босголтын банкны Монгол дах салбарын төслийн зохицуулагч хатагтай н.Энхзул, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зөвлөх багийн ахлах зөвлөх ноён Хартмут Аббергер, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зохицуулагч хатагтай н.Оргил нар ирсэн байлаа. Энэ үеэр тус барилыг барьсан “Гурван тамир“ ХХК-ий захирал Ж.Нэргүйг БОАЖ-ын сайдын жуух бичгээр, аймгийн Засаг даргын жуух бичгээр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зохицуулагч хатагтай н.Оргилыг шагнасан юм.

МУ-ын Засгийн газраас видео хурал хийж, тодорхой чиглэлээр үүрэг өгөв

40666623_1065138473654049_7781105861191008256_n Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар холбогдох яамны газрын дарга, ахлах мэргэжилтнүүд өнөөдөр 21 аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нартай видео хурал хийв. Видео хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажил дээр онцгой анхаарч ажиллахыг хэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-наас хүйтрэх тул ургац хураалттай холбоотой ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Мөн Засгийн газрын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 01 албан даалгавар, 2018 оны 8 сарын 22-ны 258 дугаар тогтоолын холбогдох заалтуудын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болгоод тогтоолын дагуу ямар ажил хийж ажиллаж байгаа талаар 21 аймгаас мэдээлэл сонслоо.

Энэ жил нэгдүгээр ангид аймгийн хэмжээнд нийт 2062 хүүхэд элсэн суралцана

40586103_261362114497874_2903780882919718912_n Өнөөдөр 9 дүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд оролцох, анги хамт олон, найз нөхдөө санаж сургууль руугаа яарсан хүүхдүүд энд тэнд алхална. Нэгдүгээр ангид орж байгаа бяцхан сурагчид ч аав, ээжийнхээ хамт сургууль хэмээх эрдмийн өргөөндөө иржээ. Энэ жил нэгдүгээр ангид аймгийн хэмжээнд нийт 2062 хүүхэд элсэн суралцана. 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д 17300 гаруй хүүхэд суралцаж, цэцэрлэгт 7300 хүүхэд хүмүүжнэ. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өнөөдөр ЭБ сумын 2 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Тэрээр “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1″ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 140 сая төгрөгийг батлуулан, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, сурагчид, хүүхэд багачуудын авъяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тун удахгүй “Хүүхдийн урлаг, спортын наадам”-ыг зохион байгуулж, дээрх хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийн үр дүнг харах гэж байна. Та бүхэн тус наадамд идэвхтэй оролцож, амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсад англи хэлний 10 багшийг, Тайвань улсад магистр зэрэг олгох сургалтад 20 багшийг тус тус сургана. Тайваньд суралцах багш нарын сургалтын төлбөрийн 50 хувийг хөтөлбөрөөс гаргах юм” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

АЙМАГ, СУМЫН АЮУЛГҮЙ НӨӨЦӨД 1400 ТН ӨВС, 720 ТН ГАР ТЭЖЭЭЛ БЭЛТГЭНЭ

3l185ke1o22ksfcn29r5piie7d_b Аймгийн Засаг даргын 7-р сарын 24-ний өдрийн 03 дугаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар гарлаа.  Энэ жил 19 сум тус бүр сумынхаа аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэнэ. Харин малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл, сумд энэ намар нийт 80,000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэнэ гэсэн үг. Аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн аюулгүй нөөцөд 33 албан газар, байгууллагууд ажиллаж байгаа хүнийхээ тооноос хамааран 500 кг-аас 6600 кг өвсийг бэлтгэж өгөхөөр тооцоолж албан даалгаварт хавсаргажээ. Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын 2018 оны 7-р сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт дээрх албан даалгаврыг хүргүүлсэн байна. Албан даалгавар нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, сум, багийн Засаг дарга, малчид, мал бүхий иргэд, төв, суурийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах гэсэн дөрвөн чиглэлээр гарав.