Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Аймгийн аварга тогооч” шалгаруулах ур чадварын уралдааныг энэ сарын 7-ны өдөр Лаборатори 1 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. Архангай аймаг 2023 оныг “Хүнсний хангамж – Аюулгүй байдал”-ын жил болгон зарласантай холбогдуулан Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд энэ арга хэмжээний зорилго оршино. Ур чадварын тэмцээнд аймгийн 19 суманд үйл ажиллагаа явуулж буй хоолны газар, ресторан, баар, кафе, цайны газар, кофе-шоп, эмнэлэг, сувилал, жуулчны бааз, цэцэрлэг, сургууль, үйлдвэр, албан газрын дэргэдэх цайны газарт ажиллаж буй тогооч, ажилчид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Мэргэжлийн ур чадварын уралдааны төрөл нь: - Орон нутгийн онцлогтой монгол үндэсний хоол, ундаа - Орчин үеийн монгол хоол - Ресторан, зоогийн газар, кафе-н төрөл - Талх нарийн боов - Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол - Эмнэлэг, сувилал - Шилдэг багийн Гранпри /алт, мөнгө, хүрэл/ байсан бөгөөд нийт 39 тогооч шагналт байрт орлоо.




