Эдийн засгийн анхдугаар олимпиадад 230 гаруй сурагч оролцлоо 

Монголбанкны Архангай аймаг дахь салбараас санаачлан Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Архангайн ирээдүйн санхүүчид” санхүүгийн анхдугаар олимпиадыг зохион байгууллаа. Олимпиадын бэлтгэл болгож Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох 86 цагийн 8 хичээл оржээ. Хичээлийн үр дүнг бататгах зорилготой анхдугаар олимпиадад ахлах ангийн нийт 230 гаруй сурагч оролцож, 100 онооны 34 даалгаврыг гүйцэтгэсэн юм. 3-р байрыг 70 оноогоор Лаборатори 1-р сургуулийн 10Г ангийн сурагч Н.Хонгорзул, дэд байрыг 71 оноогоор 3-р сургуулийн 11А ангийн сурагч Б.Ундрал нар эзэлсэн бол Лаборатори 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Хулан 72 оноогоор тэргүүн байр эзэлжээ. Цаашдаа энэхүү эдийн засгийн олимпиадад сумдын сургуулиудын сурагчдыг хамруулж, уламжлал болгохоор төлөвлөжээ.

Мэдээллийн төв 

Чухал холбоос

Цаг агаар

Статистик

Таны IP хаяг: