АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

     

    2023 оны ..... сарын ..... өдөр                   Дугаар....                               Эрдэнэбулган сум

     

    Тариф батлах тухай

     

    Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус  үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:

    1. “Адуучин удам” ХХК-ны дулаан түгээх сүлжээнд холбогдсон Тариат сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

     2. Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Тариат сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч “Адуучин удам” ХХК /Т.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.

    3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-т даалгасугай.

    4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоол, хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

     

     

    ГАРЫН ҮСЭГ

     

     

    Архангай аймгийн ЗЗ-ийн ........... оны........дугаар сарын .......-ны өдрийн ......
    дүгээр тогтоолын хавсралт

     

     

    АДУУЧИН УДАМ” ХХК-НЫ ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ

     

    1. Архангай аймгийн “Адуучин удам” ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Тариат сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф (НӨАТ-гүй)-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

    Үүнд:

    Хэрэглэгчдийн ангилал

    Хэмжих нэгж

    Тариф /НӨАТ-гүй/

    1

    Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалт

    төг/м³

    1975.0

    2

    Орон сууцны халаалт (хүн амьдарч буй талбай хамаарна)

    төг/м²

    810.0

     

     

 

 

 

 

           

 

Чухал холбоос

Цаг агаар

Статистик

Таны IP хаяг: