Ангилал: Архангай 100 жил
Тариф батлах тухай
АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА. Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь: 1. “Галтзүрх” ХХК-ны дулаан түгээх сүлжээнд холбогдсон Ихтамир сумын хэрэглэгчдэд…
АРХАНГАЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ 7-р САРЫН 10-11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
Аймгийн баяр наадам 10-11нд “Ара комплекс”-т: -Хүчит бөхийн барилдаан -Үндэсний сурын харваа -Шагайн харваа зэргийг зохион байгуулна. Эрдэнэбулган сумын баяр наадам 7 сарын 9-нд наадмын талбайд: -Хүчит бөхийн барилдаан -Хурдан морины уралдаан -Үндэсний сурын харваа -Шагайн харваа зэргийг зохион байгуулахаар боллоо.
Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний галын сорилго наадам боллоо.
Барилдаанд Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал үзүүрлэлээ.
МОНГОЛЫН АНХНЫ ЧИНГЭЛГЭЭР ХИЙГДСЭН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН “АРА КОМПЛЕКС” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадам болох Монголын анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэн “АРА КОМПЛЕКС” нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Аймгийн 100 жилийн ойд зориулан хийгдсэн “Архангай аймаг-100 жил” нэртэй маркийн нээлт, “Агшин” гэрэл зургийн үзэсгэлэн, Ретро машины үзвэр МУЭ-ийн гишүүдийн “Этүгэн contemporary art” бүтээлийн нээлт зэрэг урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдлаа. АРА комплекст энэ…
“АРХАНГАЙ-100 СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” АРХАНГАЙН УУГУУЛ СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
“АРХАНГАЙ-100 СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” АРХАНГАЙН УУГУУЛ СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА Архангай аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй Архангай аймгийн уугуул сэтгүүлч, зураглаачдын “Архангай-100 Сэтгүүлчдийн оролцоо” уулзалт болж байна. Уулзалтын хүрээнд аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, салбар бүрийн онцлог ажлуудтай танилцахаас гадна аймгийн түүхт 100 жилийн ойд хамтран ажиллах талаар санал солилцох…
“АРХАНГАЙ_100_БИДНИЙ_ОРОЛЦОО”
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 3-Р БАГ “Архангай-100 Бидний оролцоо” тохижилтын аяны хүрээнд өөрсдийн амьдрах орчноо тохижуулж, аймгийнхаа 100 жилийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй Эрдэнэбулган сумын 3-р багийн үлгэр жишээ айл өрх, ААН-үүдийг танилцуулж байна.
МОНГОЛ ДААТГАЛ ХК-ИЙ АРХАНГАЙ САЛБАР 200.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
Монгол даатгал ХК-ий Архангай салбараас 200,000 төгрөгийг Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан хандивлалаа. Түүхт ойн баяр наадмын бэлтгэл ажилд зориулан хандив өргөсөн Монгол даатгал ХК-ий Архангай салбарын хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье.
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ӨЛЗИЙТ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ Д.БАЯРМАА 500.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, Улаанбаатар хот дахь Өлзийт сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Д.Баярмаа 500,000 төгрөгийг Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан хандивлалаа. Түүхт ойн баяр наадмын бэлтгэл ажилд зориулан хандив өргөсөн Д.Баярмаа танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.
АШУҮИС-ИЙН ЭМ ЗҮЙН САЛБАР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.ДАВААДАГВА 5.000.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, АШУҮИС-ийн Эм зүйн салбар сургуулийн захирал Д.Дашдагва 5.000,000 төгрөгийн үнэ бүхий гар ариутгагчийг Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан хандивлалаа. Түүхт ойн баяр наадмын бэлтгэл ажилд зориулан хандив өргөсөн Д.Дашдагва танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.
БУЛГАН СУМЫН ИРГЭН И.ОТГОНБАЯР 5.000.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
Архангай аймгийн Булган сумын иргэн И.Отгонбаяр 5.000,000 төгрөгийн үнэ бүхий модны ураар урласан аяга таваг, царны комыг Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан хандивлалаа. Түүхт ойн баяр наадмын бэлтгэл ажилд зориулан хандив өргөсөн И.Отгонбаяр танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.