АР МӨНХЖИН ӨЭМТ-ИЙН ХАЛААЛТЫН СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛНЭ

Arkhangai.gov.mn

Эрдэнэбулган сумын 7000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг Ар Мөнхжин ӨЭМТөв нь олон жил дулаан алдагдалтай явж иржээ. Сум, аймгийн шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг хөндөж эмнэлгийн тусламжийн эрсдлийг бууруулах чиглэлээр санал хүсэлт өгдөг ч шийдвэрлээгүй өнөөг хүрсэн байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч, ажиллагсад, үйлчлүүлж буй ард иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор Ар Мөнхжин өрхийн эрүүл мэндийн төвийн нам даралтын зуух, халаалтын системийг шинэчлэхээр болжээ.