АРХАНГАЙ АЙМАГТ ‘’УС - ЦЭВЭР ОРЧИН’’ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Arkhangai.gov.mn

2021 оны 9-р сарын 3-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод Ус-Цэвэр орчин’’ эрдэм шинжилгээний онол практикийн хурал боллоо. Хурлыг ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн эрдэмтэн доктор 16 хүний бүрэлдхүүнтэй баг хамт олон,  Архангай аймгийн ЗДТГ, Архангай Ар Ус Ундарга ХХК, Монголын усны академи хамтран Монгол улсад анх удаа хөдөө орон нутагт ийнхүү амжилттай зохион байгууллаа. Ус бол цэвэр орчин гэдэг энэ сэдвийн хүрээнд ус маань ямар хэрэгтэй юм, усаа цэвэрлэхгүй бол ямар хор уршигтай болох вэ? Ирээдүйд бид эх дэлхийгээ хойч үеэсээ зээлсэн, за тэгээд усаа хэмнэх, усаа гамнах, үр ашигтайгаар зарцуулах энэ тухай бүх асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй, онол судалгаан дээр тодруулсан эрдэмтэн докторуудын маань шилдэг бүтээлүүд, урд өмнө нь тавигдаж байгаагүй энэ илтгэлүүд эрдэм шинжилгээний хуралд тавигдав. Улмаар дулаан хангамжийн асуудлаар байгальд ээлтэй технологийн санал дэвшүүлсэн бөгөөд олон асуудал хөндөж ярилцсан үр дүнтэй хурал болж өндөрлөв.