ОЙРЫН ХАВЬТЛЫН ИРГЭДИЙН СОРЬЦЫГ УЛААНБААТАР ХОТ, ХӨСҮТ-ийн ВИРУСЛОГИЙН ЛАБОРАТОРИД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Arkhangai.gov.mn

Улаанбаатар хотоос ирсэн 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, 6 автомашинаар Улаанбаатар хотруу тээвэрлэн аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын хамгаалалттанд явуулсан бөгөөд батлагдсан тохиолдлын иргэнийг Яармаг 300 ортой тусгай эмнэлэгт хүргэж, нэн ойрын хавьталын иргэдийн сорьцыг ХӨСҮТөвийн вируслогийн лабораторид хүлээлгэн өглөө. Шинжилгээний хариу маргааш буюу 03-р сарын 08-ны өглөө гарах юм.
Шинжилгээний хариу гартал зөвхөн Чулуут сумын орох гарах хөдөлгөөнийг хаасан тул эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд автаж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл байршуулахгүй байхыг хүсье.