УЛААНБААТАР ХОТООС АРХАНГАЙ АЙМАГТ ИРСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Arkhangai.gov.mn

PCR шинжилгээний баталгаат хариуг үндэслэн нэвтрүүлэх бөгөөд 7 хоногийн гэрийн тусгаарлалтад байна. Зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.
ХЭРЭВ ТА НИЙСЛЭЛЭЭС ИРСЭН БОЛ:
- 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.
- Гэрийн тусгаарлалтын хугацаа 7 хоног байх бөгөөд зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
- Ажил сургууль, олон нийтийн газраар явахгүй байх, зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах
- Аяга таваг, халбага сэрээ, гар нүүрийн алчуур, шүдний оо, цагаан хэрэгсэл зэргийг гэр бүлийн бусад гишүүдтэй хамт хэрэглэж болохгүй
- Гадуур өмсдөг хувцас, гуталтай гэр дотроо явахгүй байх
- Гэрийн тусгаарлалт дуусгаад хэвийн амьдралдаа орохдоо амны хаалт тогтмол хэрэглэж, хүн хоорондын зайгаа барьж, гараа савандаж тогтмол халдваргүйтлийн дэглэмийг баримтлах зэрэг журмыг ИРГЭН та чанд сахиж, ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ эрсдлээс хамгаалаарай.