ЧУЛУУТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Arkhangai.gov.mn

Улаанбаатар хотоос кино зураг авалтаар ирсэн UBS телевиз болон улсын эрдмийн драмын театрын 15 уран бүтээлч ирснээс нэгнийх нь шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж, нэгдүгээр хавьтагч болон дам хавьтагчийг тогтоож зураглалыг гаргаж ажиллахад 14 иргэн нэгдүгээр хавьтагчаар, дам хавьтагчаар 20 иргэнийг тогтоож тусгаарлалтанд аван ажиллаж байна.
2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21.30 минутанд Өлзийтгол багийн Естийн нуураас кино зураг авалт хийгээд ирэхэд нь 4 машинтай 15 иргэнийг тосч аван, сумын Эрүүл мэндийн төвийн 2 сувилагч халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Хүүхдийн цэцэрлэгийн тусгаарлах, ажиглах байранд бүртгэл хийж байрлуулсан.
Сумын төвийн доод пост болох Сумчийн үзүүр, дээд гүүрний пост, Дунд жаргалантын пост, хөдөлгөөнт эргүүл 3 чиглэлд нийт 46 тээврийн хэрэгсэл, 126 гаруй албан хаагчдыг дайчлан ажиллуулж байна.
2021 оны 03 сарын 07-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач Э.Ариун-эрдэнээр ахлуулсан хариу арга хэмжээний баг, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан голомтод ажиллах удирдлагын баг тус тус Чулуут суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэг, хоёрдугаар хавьтагчийг тогтоох хаагуур явсан талаар мэдээллийг аван ажиллаж байна.