‘’ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ’’ ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Arkhangai.gov.mn

Өнөөдөр /2021.03.05/ Аймгийн онцгой комиссоос зохион байгуулсан "ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ" цахим уралдаанд амжилттай оролцсон албан байгууллага, иргэдийн шагналыг гардуулан өглөө. Уралдаанд нийт 34 бүтээл ирүүлсэн бөгөөд тэргүүн байранд Эрдэнэбулган сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн баг, дэд байранд Залуусын нэгдэл JOIN TEAM баг, гуравдугаар байранд Эрдэнэбулган сумын хүүхдийн 9-р цэцэрлэгийн баг тус тус шалгарлаа. Тусгай байранд Эрдэнэбулган сумын 3-р багийн иргэн Б.Банзрагчийн бүтээл, Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн багууд шалгарсан юм. Уралдаанд идэвхитэй оролцож, цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд олон нийтийг зөв хандлагад уриалж, хамтран ажилласан нийт иргэд, албан байгууллагууддаа баярлалаа.