ДУЛААНЫ СТАНЦ ЯРИГДСААР Л БАЙНА

Arkhangai.gov.mn

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Мурат Засаг дарга Д.Золжаргалтай уулзаж, Архангай аймгийн Дулааны станцын талаар санал солилцжээ.
------
Анх 1994 оноос аймгийн дулааны шугам 49:51-ээр төрийн өмч давамгайлсан хэлбэрээр хувьчлагдсанаас хойш "Эх голомтын илч" ХХК-д 100 хувь шилжитлээ удаа дараагийн шийдвэр гарсан байдаг. Ингээд 2006 оны 7-р сарын 5-нд газар доорх шугамыг дуудлага худалдаагаар 59,5 сая төгрөгөөр худалдсан түүхтэй.
Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын шийдвэрээр 10 аймагт Дулааны станц барих тендер зарлагдсан ч Архангайнх "сугарсан". Энэ нь 2014 онд хийгдсэн дөрвөлсөн гэрээгээр "Эх голомтын илч" ХХК станц барих "эрх" авсан учраас гэрээ зөрчлөө гэж шүүхдсэнээс шалтгаалсан.
Ийнхүү 2017 оноос яригдсан Дулааны станцын асуудал "гацаанд" байна. Архангай аймаг дулааны шугамаа 100 хувь хувьчилсан ганц аймаг юм.
ЭХ СУРВАЛЖ: АРХАНГАЙН АМЬДРАЛ СОНИН