АЙМГИЙН ‘’ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ’’ АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

Arkhangai.gov.mn

Өнөөдөр /2021.03.04/ Архангай аймгийн хүүхдийн төлөө зөвлөл 2021 оны анхдугаар хуралдаанаа хийлээ. Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээр аймгийн Засаг дарга Д.Золжаргал, 19 сумын Засаг дарга, агентлаг хэлтсийн дарга нараас бүрдсэн 38 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал: “- Жил бүрийн хүүхдийн чиглэлээр явуулдаг аливаа ажлууд хүүхэд хамгааллын чиглэлд түлхүү анхаардаг бол энэ жилийн хувьд хүүхдийн хөгжил, оролцоонд тулгуурлан ажиллах болно” гэв.
Хурлаар аймгийн ГБХЗХГ-ын дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Уранцэцэг Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг танилцуулж, ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Г.Оюуннаран 2020 оны аймгийн хүүхдийн асуудлаар дэлгэрэнгүй тоон мэдээллийг хүргэв. Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Зөвлөлийн тэргүүн Д.Золжаргал агентлаг хэлтсийн дарга нарт холбогдох үүрэг чиглэлийг өглөө.