КОВИД-19-ИЙН ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Arkhangai.gov.mn

Ковид-19 халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комисс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд
1. Засгийн газрын шийдвэрээр ногоон бүс дэх аймаг, сумдын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах
2. Аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарласан бүх төрлийн танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, хурал цуглаан, хүлээн авалт, спортын клуб, биллиард, гандан, сүм хийд, театр, соёлын төв, кино театрын үзвэр, үйлчилгээ, гоо сайхан, бариа засал, амралт жуулчны баазын үйл ажиллагааг 03 дугаар сарын 01-ны өдрөөс Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан коронавируст халдвараас сэргийлэх тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар нээж ажиллуулах.
3. Биеийн тамир спортын газрын заал, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн спорт заалыг халдваргүйжүүлэлт хийж, 18-аас дээш насны иргэдийг нэг удаа 12-оос дээшгүй хүний тоотой, 1 цаг 30 минутын хугацаанд, өдрийн 09:00-20:00 цагийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийн дагуу нээж ажиллуулах.
4. Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд хичээл сургалт явуулахгүй байх, иргэдэд үйлчлэхийг хориглох.
5. Мөн диско баар, караоке, урлаг, спортын уралдаан тэмцээн, цахим тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг хориглох
6. Улаанбаатар хотоос гарах орох хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс нээх болсонтой холбогдуулан Архангай аймагт ирэх иргэдийг бүртгэлжүүлж, PCR шинжилгээг үндэслэн нэвтрүүлэх, ирсэн иргэд гэрийн ажиглалтад 7 хоног өөрсдийгөө тусгаарлах, аймаг /70332772/ сумын Онцгой комиссын Шуурхай штабын утсанд заавал бүртгүүлэх зэрэг шаардлагуудыг тавьж байна.
7. Хот хооронд зорчих хөдөлгөөн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээж ажиллуулсан, коронавирусын халдварын тархалт буураагүй байгаа тул онцын шаардлагагүй бол халдварын голомттой газар болон олон хүн төвлөрсөн газраар явахгүй байх, хүн хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүхийг нийт иргэдэд анхааруулж байна.