ХАЙРХАН СУМЫН АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ, АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Arkhangai.gov.mn

Жавартай хүйтэн өвөл алслан одож, цаг наашилсаар Монгол түмэн минь урин хавартайгаа золгож байна. Буянт мал сүргээ өсгөж, ашиг шимийг нь хүртэн, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, бусдыг малжуулж, дөрвөн цагийн эргэлтэд чөлөө завгүй ажиллаж буй хөдөлмөрийг нь үнэлж жил бүр “Аварга” малчдыг шалгаруулдаг уламжлалтай. XVII жарны “Хотол төгс” хэмээх “Төмөр хулгана” жилд Хайрхан сумаас АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ-1, АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ-6 шалгарсныг гардуулж баяр хүргэлээ.
“АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА ӨРХ”
✅
Н.БЭХБОЛД
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”
✅
Х.СҮХБАТ
✅
П.ОЮУНБАТ
✅
У.БАТБУЯН
✅
О.ХҮРЭЛБААТАР
✅
М.ГАЛБАДРАХ
✅
В.РЭНЦЭНДОРЖ нар төлийн дуу цангинах малчны хотноос хөдөлмөр гавьяагаа үнэлүүлж байна.
Айлчлан ирж буй буй Цагаагчин үхэр жилдээ төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан, үрс нь цовоо, өтгөс нь эрүүл, залуус нь цолгиун юу санасан есөн хүсэл нь дэлгэрч байг. Монгол малын буян хишиг арвай буудай мэт арвижих болтугай.
ХҮНДЭТГЭСЭН: ВАНЧИНГИЙН МӨНХБАТ