СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Arkhangai.gov.mn

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс танхимаар эхлүүлэхээр шийдвэр гарсан. Өнөөдөр 2021/03/01 Аймгийн засаг дарга Д.Золжаргал ажлын хэсгийн хамт Эрдэнэбулган сумын 2-р сургууль, хүүхдийн 1 болон 14-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Отгонбат, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл, спорт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Билэгт нар багтаж, захирамжны хэрэгжилттэй танилцлаа. Сургууль, цэцэрлэгүүдийн хувьд ариутгал халдваргүйтлийг маш сайн хийлгэсэн, халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан ажиллаж байна. Мөн эцэг эхчүүдээс дэлгэрэнгүй судалгаа авсан бөгөөд улаан бүсээс ирсэн иргэдтэй хавьтал болсон болон хамт тусгаарлалтад орж байгаа хүүхдүүдийг танхимын хичээлд хамруулах боломжгүй тул теле хичээлд хамруулж байгаагаа дурьдав.