АРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЛАА

Arkhangai.gov.mn

Монголын тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмыг 2022 оны долоон сарын 11-13-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо тэмдэглэнэ.

Тэгш ой нь тохиож байгаа Төвшрүүлэх /80 жил/, Булган /90 жил/, Өгийнуур /70 жил/ сумдын баяр наадмыг 7 сарын 14-16-ны өдрүүдэд, бусад сумдын баяр наадмыг долоон сарын 7-8-ны өдрүүдэд тэмдэглэх тухай аймгийн Засаг даргын Захирамж гарлаа.