Ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

Arkhangai.gov.mn

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалд үнэлгээ хийх, яаралтай дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ Мал эмнэлгийн газраас шүлхий өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын явцтай танилцан, аймгийн Онцгой комиссын хурлыг зохион байгуулж холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн 19 сумдын Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдож шаардлагатай хүн хүчний нөөцийг оновчтойгоор шийдэж богино хугацаанд вакциныг хийж дуусгах талаар мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна.