Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа.
Засаг даргын орлогч В.Мөнхбат, Тамгын газрын дарга Ц.Бадрах, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, НБХ-ийн дарга И.Амартүвшин нар ажлын хэсгийг хүлээн авч мэдээлэл солилцож саналаа илэрхийллээ.
Засаг даргын орлогч В.Мөнхбат:
- Ковидоос шалтгаалан орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. ДНБ-ний 60% хөдөө аж ахуйгаас бүрддэг. Ган зудын давтамж нэмэгдэж байгаа нь малчдын амьдралд эрсдэл дагуулж байна. Манай аймгийн найман суманд Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороо, холбоод байдаг. ҮЭ-ийн нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бидний зүгээс анхаарч тодорхой ажлууд хийж байгаа гэв.
Архангай аймгийн мэдээллийн нэгдсэн сайт |