СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРУУДЫН ТОГООЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Arkhangai.gov.mn

Аймгийн ЗДТГ-аас өнөөдөр /04.08/ аймгийн төвийн нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, 19 сумын сургууль, цэцэрлэгүүдийн тогооч нарт сургалт хийлээ. Сургалтад 165 тогооч хамрагдлаа.

Сургалтаар:

Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт, хүнсэнд тохиолдож болох аюулууд, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй хоол хүнс үйлдвэрлэх зарчмууд, хоолны цэсэд илчлэг, давс, сахарын хэмжээг тооцох арга аргачлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын стандарт мөрдөх арга зүйн талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Өнөөдрийн сургалт, арга хэмжээнд Стандарт хэмжил зүйн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Монголын хүнсчдийн холбоо, Архангай аймгийн тогооч нарын холбоо хамтран оролцож шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.