ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАЖЭЭ

Arkhangai.gov.mn

Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах Засаг даргын захирамж гарчээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст халдварын “Улбар шар” түвшинд жагсаал цуглаан, найр хурим, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цахим автомат тоглоомын газар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спорт заал, бүх төрлийн бүжгийн клубийн заалыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулах захирамж хэвээр үйлчилж байна.