12 сарын 11-ны өдөр АОК-оос ээлжит хэвлэлийн бага хурлыг хийлээ

Arkhangai.gov.mn

Аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд аливаа үйл ажиллагаа явуулах хориглох, хязгаарлалтын арга хэмжээг 11-ний өдрийн 06.00 цагаас 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа.

Батцэнгэл суманд халдварын 3 тохиолдол байна. 12-р сарын 1-ний өдрийнхөөс хойш нэмж бүртгэгдээгүй байна.

Батцэнгэл сумын 3-н тохиолдлын ойрын хавьтлын 74 хүн Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур суманд байгаа дам хавьтлын 855 иргэн гэрийн тусгаарлалтанд байна.

Ойрын болон дам хавьтлын иргэдэд PCR шинжилгээний сорьц авсан хариу ямар гарахаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах сулруулах эсэхийг 13-ний өдрийн АОК-ийн хурлаар шийдвэрлэнэ.

Батцэнгэл суманд тогтоосон хөл хорионы  дэглэмийг 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа.

Бусад орон нутагт хөл хорионы улмаас саатсан иргэдээ татан авах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр 1475 иргэн, 39 тээврийн хэрэгсэл, хувийн тээврээр 285 иргэн113 тээврийн хэрэгсэлтэйгээр орж ирээд гэрийн тусгаарлалтад байна. Аймгийн төвөөс 115 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч 40 тээврийн хэрэгсэлээр гарсан байна.

Өнөөдрийн байдлаар нийт 3151 иргэнд PCR шинжилгээ хийгээд байна.