Батцэнгэл суман дахь ойрын хавьтлын иргэд тусгаарлалтаас гарч, гэрийн дэглэмж шилжлээ

Arkhangai.gov.mn

Өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд тусгаарлалтад байсан Батцэнгэл суман дахь ойрын хавьтлын 70 гаруй иргэн тусгаарлалтаас гарч 14 хоногийн гэрийн тусгаарлалт, хяналтад шилжинэ. Эдгээр иргэд нь батлагдсан тохиолдлын эхний өдөр буюу 11 сарын 27-ноос эхлэн тусгаарлалтад орсон бөгөөд тусгаарлалтын хугацаанд гурван удаагийн давтан шинжилгээ авч бүгд СӨРӨГ гарч, гэрийн дэглэмд шилжлээ.