БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЙИРЖИ БРОДСКИ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Ийржи Бродскитой аймгийн удирдлагууд хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбаруудад өргөжүүлэхээр санал солилцсон юм.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Элчин сайдад Цэцэрлэг хотод тулгамдаад байгаа дулааны станц, ундны усны шинэ эх үүсвэр зэрэг ажлууд дээр Чех технологийг нэвтрүүлж, хамтран ажиллах санал уламжиллаа.

Хоёр орны найрсаг харилцааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлж, Засаг даргын зүгээс хэлсэн саналуудыг ажил хэргийн түвшинд боловсруулж хамтран ажиллахаа Элчин сайд Ийржи Бродски хэллээ