АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН

2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн онцгой комиссын хурал болж, 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, гамшиг, зудын нөхцөлд ажилласан ААН, байгууллагуудыг алдаршууллаа.

Аюулт үзэгдэл, ослын үед нийгмийн хариуцлагын хүрээнд хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн ЛМДШ ХХК, Ашид бэхи ХХК, Идэрживаа ХХК, Цагаансүмбэр ХХК, Эсгэл ХХК, Газрын гагнаас ХХК, Тамир таун ХХК, Зэвсэгт хүчний 342 дугаар анги, АЗЗА ТӨХК, иргэн З.Сүхбаатар, н.Түдэвээ нарт талархал гардууллаа.

Аймгийн Засаг даргын зүгээс:

-Онцгой комиссын гишүүд баяр ёслолын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах

– Эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх

– Нэгдсэн халаалт, эрчим хүчний аюулгүй байдал дээр анхаарч, бэлэн байдлыг хангах

– Сумдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, татан авалт дээр анхаарах зэрэг үүрэг даалгаврыг өгч,

“2024 онд амаргүй жилийг хамтдаа даван туулж, гамшиг, зудын нөхцөл байдалд хамтран ажилласан нийт алба хаагчид, ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Аймгийн Онцгой комисс нь 2024 онд 10 удаа хуралдаж, 27 асуудлыг шийдвэрлүүлэн, зудын эрсдэлийг даван туулах, үерийн гамшигт нөхцөлд хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах, ой хээрийн түймэр, шар усны үер, аюулт үзэгдэл, ослын голомт зэрэгт хариу арга хэмжээг тухай бүр нь хэрэгжүүлэн ажилласан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн