Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн нь:
13-14 нас /2010-2011он/,
15-16 нас /2008-2009он/
17-18 нас /2006-2007он/ гэсэн насны ангилалаар явагдана.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь ирээдүйн хүчтэн, аваргуудыг төрүүлэх зорилготой юм.